Can't see images? Click here...
Keep Calm and Carrion

2019 оны Долоодугаар сарын цахим тойм мэдээ, Олон Улсын Шувуулахуйн Холбоо (ОУШХ)

Энэхүү цахим тойм мэдээг олон хэл дээр олон нийтэд хүргэж байгаа бүх сайн дурын орчуулагч нарт талархалаа илэрхийлье. Хэрвээ та орчуулагын багт нэгдэхийг хүсвэл дараах имэйлийн дагуу холбогдоорой - muehle@iaf.org. Мөн танай орны хэл дээр энэ мэдээлэл орчуулагдаагүй тохиолдолд та бидэнтэй хандаж орчуулгаа илгээснээр бид фэйсбүүк хуудаст байршуулах боломжтой.

Парагвай улсад Олон улсын 2 дах удаагийн уулзалт боллоо

Олон улсын 2 дах удаагийн уулзалт 7-р сарын 8-15 хооронд Парагвай улсад зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд АНУ, Ирланд, Аргентин, Чили, Эквадор зэрэг улсуудын шувуу сургагч нараас гадна Бразил улсын амьтны эмч нар хүрэлцэн ирж, оролцлоо.

Уулзалт Шувуулахуйтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаанууд болон шувуу сургагч нараар дүүрэн 7 хоног байлаа. Парагвай улсын ОУШХ-ны гишүүн байгууллага болох АССАРР нь уулзалтанд оролцогчидод сарьсан багваахайн ангууч шонхор шувууг харах боломж олгон, зэрлэг байгаль дээр Бүргэд болон Шонхоруудаар олон төрлийн амьтадыг барихыг харуулсан. Уулзалтын 7 хоногийн дундуур Парагвай улсын Misiones нутагт Цармын бүргэд туулай агнах болон сарьсан багваахайн ангууч шонхорын хурдан хөдөлгөөнийг харуулахаар оролцогчдыг авч явсан.

Энэ уулзалт 7-р сарын 12 нд зохион байгуулагдсан бөгөөд Парагвай улсад анх удаа зохиогдож буй Шувуулахуй болон шувуу хамгааллын олон улсын хурал болсон юм. Хурлын үеэр гадаадын олон шувуу сургагч нар, амьтны эмч нар тухайн нутгийн байгаль дээрх махчин шувууд болон шонхоруудад нөлөө үзүүлж буй олон асуудлын талаар хоорондоо санал солилцсон, хэлэлцсэн. ОУШХ-ны төлөөлөгч нар хурлын үеэр Шувуулахуйн цар хүрээ, Олон улс дах Шувуу сургагч нарын эерэг хандлага, оролцоо, Өндөр хүчдэлд цохиулж буй махчин шувууд болон ОУШХ-ны боловсролын хөтөлбөр зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Энэ уулзалтын дараагийн өдөр ОУШХ-н Латин Америкын (GTLA) 2-р уулзалт Ленордо Варгас (Leonardo Vargas) –аар удирдуулан зохион байгуулагдсан. Энэ уулзалтын гол зорилго GTLA-н бүтэцэд өөрчлөлт оруулан өөр өөр комисст хуваан, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах талаар хэлэлцлээ. Уулзалтын сүүлийн хэдэн өдрүүдэд Asunción-д Шувуулахуйн аялалыг зохион байгуулан шонхор, бүргэдээр ан хийлгэсэн. Сонирхуулахад энэ газарт маш том модон зам байдаг байна. Уулзалтын сүүлийн өдөр долоо хоногийн уулзалт болон Харцагаар ан хийлгэсэн тухайгаа хоорондоо ярилцсан.

Латин Америкын ажлын хэсгийн гишүүд болон ажиглагч нар доорх мэдээлэлтэй танилцаарай.

2019 оны 12-р сарын 1-6 өдрүүдэд ОУШХ-ны төлөөлөгч нарын уулзалт Испани улсын Кармона хотод болно

Хэрвээ та энэ уулзалтанд бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоос руу орж цахим маягтыг бөглөөрэй (төлөөлөгчид, албан ёсны клубын гишүүд болон ажиглагч нарт нээлттэй)

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

Египетийн начин шонхорыг хамгаалах төсөл

Шувуу хамгааллын Египетийн холбоо болон Египет махчин шувуудын клуб хамтран энэ төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь орон сууцны хороололд үүрээ засан үржиж буй начин шонхоруудад ихэвчлэн тохиолдож буй хууль бус үйл ажиллагааг өргөн цар хүрээгээр авч үзэн, үүний эсрэг тэмцэхэд чиглэгдэж байна. Судалгаагаар хүний элэгний өвчлөл болон жин алдалтыг үүсгэдэг хөдөө аж ахуйн химийн бодис шонхоруудад их нөлөөлж байгааг судалжээ.

Энэ төслийн гол зорилго нь начин шонхорын популяцийн тоо толгойг дараах байдлаар өсгөхөөр зориж байна:

-          Хууль бусаар захаас авч цуглуулан хадгалж буй начин шонхоруудыг тусгай хамгаалалттай газарт суллах зөвшөөрлийг өгөн, бидэнтэй яам хамтран ажиллан туслах

-          Начин шонхорын тоо толгойг зэрлэг байгаль дээр өсгөх зорилготой хиймэл үүр бариж байршуулах

-          Энэ шонхорын байгальд гүйцэтгэх үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэн, сурталчилах

-          Цаашдын судалгаа шинжилгээний ажлуудыг хийх

Хэрвээ танд төсөлтэй холбоотой ямар нэгэн санаа, санал хүсэлт байвал дараах хаягаар бид бүхэн рүү илгээгээрэй acw.egypt@gmail.com. Энэ төсөлд сайн дураараа ажиллах, санхүүгээр дэмжлэг өгөх, сурталчилгааны ажлуудыг сурталчлах гэх мэт ямар ч төрлийн тус нээлттэй.

Словак улсын шинэ хууль тогтоомж- шувуу сургагч нар аюултай амьтдыг өсгөн үржүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг чөлөөллөө.

Мэргэжилтэнгүүдийн мэдлэг болон практик туршлага дээр үндэслэгдэн Словакия дах шонхортон болон уультаны овогт багтах бүх махчин шувуудыг зүйлээр нь ангилан тодорхойлох. Энэ хууль анхандаа элбэнхийн зүйлүүд дээр чиглэгдэж байсан. Цаашлаад тодорхой зүйлүүдийн үржил эсвэл сонгосон зүйлүүдийг авч үлдэхэд шаардлагатай зэрэг нь тогтоолын хавсралтад тэднийг үржүүлэгийн үндэслэлийг оруулж өгөх шаардлагай.

Тэдгээр шаардлагуудад тодорхой зөвшөөрөлтэй шувуу сургагч нар албан ёсны Шувуулахуйн байгууллагуудад харъялагддаг байх шаардлагатай зэрэг тусгагдсан байдаг. Энэ эхлэлээс Словакия Шувуулахуйн клуб өөрсдийн яамтайгаа хамтарч ажилласаныг шувуу сургагч нар энэ ажлын үр дүнд их сэтгэл хангалуун баяртай байв. Энэ нь Оросын хууль тогтоомжтой зарим талаараа адилхан байв.

Энэ жишээ нь Шувуу сургагч нарыг хууль эрх зүйн орчныг сайжруулахад идэвхи санаачлагатай байж, Шувуулахуйн өв соёлыг сурталчилахад жишиг болж байна. ОУШХ шувуу сургагч нарынхаа чадвар болон агнуурын зүйлүүд дээр сайн хяналт тавин дэмжиж ажилладаг. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн мэдлэг дээр суурилсан нийтлэлүүдийг нийтлэж эхлэсэн ба бүх улс орны хууль тогтоомж нь зэргэлдээх улсуудаас тодорхой хэмжээгээр туршлага судалж, хуулбарлан оруулсан байдаг. Иймд бүх шувуу сургагч нар өөрсдийн туршлагуудыг нийтлэн бусаддаа хуваалцаарай.

 

2019 оны 8-р сарын 27-31 өдрүүдэд АНЭУ-д ADIHEX хурал 5 өдрийн турш тодорхой судалгаануудын хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бөгөөд үүнд оролцох сонирхолтой бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй оролцох боломжтой. Хурлын заал: Абу Даби дах Үндэсний үзэсгэлэнгийн төв

2019 он манай салбарын голлох үйл ажиллагаанууд олон улсад сүлжээгээ тэлэх, мэдлэгээ хуваалцах, шинийг санаачлахад чиглэгдэнэ. Мөн олон улсын шийдвэр гаргагч нар болон тогтвортой ан агнуурыг хамгаалагч төлөөллүүдийг цуглаах болно гэж найдаж байна.

2019 оны уриа бол “Тогтвортой ан агнуур” ба ОУШХ доорх байгууллагуудын илтгэгч нарыг авчиран илтгэл хэлэлцүүлэн хамтран ажиллана:

Олон улсын Тоодогийн сан, Абу Дабугийн Хүрээлэн буй орчны агентлаг, Экосистемийн менежмент, Тогтвортой ашиглалт болон байгаль хамгааллын Олон улсын холбоо, Европын холбооны Бэрнийн конвенци.

Мөн орон нутгуудын тэргүүлэх компаниуд, байгууллагууд энэ жилийн ADIHEX хурлыг ашиглан бие биетэйгээ мэдээлэл солилцоно гэж найдаж байна

Амьтан аврах, үрчлэх Дубайн морин клуб

Хэрвээ та ADIHEX –т оролцохыг хүсэн, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй дараах хаягаар холбогдоорой: info@iaf.org; conferences@adihex.com;

Хувиараа хандивлагч гишүүн болохын тулд

Хувиараа хандивлагч ОУШХ-ны санхүүд тусламж үзүүлэх боломжтой болох бөгөөд гишүүн болохыг хүссэн хүн 30 еврогоос эхлэн сонгох сонголтуудтай. Та манайд гишүүн болсоноор жил бүр эрхлэн гаргадаг Олон улсын шувуулахуйн холбооны сэтгүүлийг хүлээх авахаас гадна холбооны төлөөлөгчдийн уулзалтад оролцох боломж нээгдэх юм. Та автомат хариулагчаас ногоон товчийг даран мэдээлэл авна уу.

Та нэвтрэх зааврыг хүлээн авсанаар www.iaf.org вэбсайт дээрх ОУШХ-ны гишүүдийн хуудас руу нэвтрэн орж, мэдээлэл авах боломжтой. Хэрвээ та гишүүн биш бол нэвтрэх боломжгүйг анхаарна уу.

ОУШХ-ны гишүүн байгууллагууд болон гишүүн биш хүмүүс, хувиараа хандивлагч нарт зориулсан хандивын шинэ хуудас нээлттэй бөгөөд ОУШХ-ны дараах үйл ажиллагааны чиглэл болох DOD, Pedix portal,  Идлэг шонхор, Өндөр хүчдэл, Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр болон Тас зэрэг үйл ажиллагаануудад хандив өгөх боломжтой.

 

Хувиараа хандивлагч болохын тулд
ОУШХ-ны фэйсбүүк хуудас

Онлайн тойм мэдээ болон сэтгүүлийг эндээс үзнэ үү

Хэрвээ та бүхэн цахим тойм мэдээ болон сонинг хүлээн авах ОУШХ-ны шуудангийн бүртгэлийн жигсаалтанд бүртгүүлэхийг хүсвэл энэ товч дээр дарна уу.

Бүртгэлийн жигсаалтанд өөрийн имэйлийг нэмнэ үү.

Клубүүдийн төлөөлөл болон төлөөлөгч нарт: ОУШХ-ны энэхүү цахим тойм мэдээг бүх гишүүддээ түгээж өгнө үү. Мөн энэхүү тойм  мэдээг өөрсдийн сэтгүүл болон сонинд ашиглах зэрэг нээлттэй болно. 

International Association for Falconry and Conservation of Birds of Prey

info@iaf.org

www.iaf.org

LIKE TWEET FORWARD

You have received this email as a National Delegate or representative of an IAF member club or organisation, or as someone interested in our work.

Unsubscribe

MailerLite