Can't see images? Click here...
Keep Calm and Carrion

2020 оны 3-р сарын цахим тойм мэдээ, Олон Улсын Шувуулахуй болон Махчин шувуу Хамгааллын Холбоо (ОУШМХХ)

Энэхүү цахим тойм мэдээг олон орны хэл дээр нийтэд хүргэж байгаа бүх сайн дурын орчуулагч нарт талархалаа илэрхийлье. Хэрвээ та орчуулагын багт нэгдэхийг хүсвэл дараах имэйлийн дагуу холбогдоорой - muehle@iaf.org. Мөн танай орны хэл дээр энэ мэдээлэл орчуулагдаагүй тохиолдолд та бидэнтэй хандаж орчуулгаа илгээснээр бид фэйсбүүк хуудаст байршуулах боломжтой.

 

Улс орнуудын төлөөлөгч, орчуулагч, клубүүдын төлөөллүүд анхааралаа хандуулна уу: Холбооны зүгээс гаргаж буй олон хэл дээрх энэ цахим тойм мэдээг клубын гишүүд, шувуу сургагч нар болон найз нөхөддөө дамжуулан хуваалцаарай гэж хүсэх байна. Олон нийтийн сүлжээнд энэхүү цахим мэдээг “шэйр” хийж Шувуулахуй-г таниулахад хувь нэмэр оруулаарай.

 

Египет улсын Байгаль орчны яамтай хийсэн уулзалт

Египет улсын Махчин шувууд клубын гишүүд, ОУШМХХ-ны Дундад Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Karim Rousselon, Холбогдох  яамны төлөөллүүд болох Mostafa Fouda, Osama elGebaly болон Байгаль орчны сайд  Yasmine Fouad нар уулзалтад оролцлоо.

Шувуулахуй нь Египет улсад зууны турш хадгалагдан уламжлагдан ирсэн бөгөөд орчин үед шувуулахуйн хууль эрх зүйн орчин тодорхойгүй байна. Энэхүү уулзалтаар Шувуулахуй нь махчин шувуудаар ан хийх уламжлал бөгөөд энэ нь олон улсын хамгааллын конвенци болон олон улсын хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн.

Египет улсад махчин шувуу хамгаалалын төлөвлөгөөнд бүс нутгийн хэмжээнд хууль бус худалдаа хамгийн том асуудал гэж тодорхойлсон байдаг. ОУШМХХ болон Египет улсын махчин шувуудын клуб Египет улсын Байгаль орчны яамтай хамтран ажиллахаар боллоо.

 

Европын орнуудад нэг хоногтой тахианы дэгдээхэйг цаашид махчин шувуудын идэш тэжээлд ашиглах нь

Олон нийтийн сүлжээгээр нэг хоногтой дэгдээхэйг махчин шувуудын идэш тэжээлд ашигладаг тухай нийтлэл гарсантай холбоотой мэдээлэлд, Европын орнуудад хуулиараа дэгдээхэйг хөнөөхийг хориглосон тухай нийтлэгджээ. Европын холбооны хорооноос Франц улсын Aurelia Beigneux –н асуултанд нэг хоногтой дэгдээхэйг хөнөөхийг хориглох талаар хууль эрх зүйн арга хэмжээ авах талаарх хариултыг өглөө.

Асуултын хариултыг дараах кодоор олох боломжтой E-003965/19. 

Энэ хариултыг Европын холбоог төлөөлөн хатагтай Kyriakides доорх байдлаар өглөө.

“Европын хүнсний аюулгүй байдлыг хангах тухай тайланд шувууны аж ахуйн шувуудыг хөнөөх талаар, үржлийн эм тахианаас гарч буй нэг хоногтой эр дэгдээхэйг хөнөөх арга зүйн талаар хэд хэдэн эрсдэлүүдийг тусгасан байдаг (1). Одоогийн баримталж буй арга зүй давуу болон сул талуудтай бөгөөд Европын холбоо хууль эрх зүйд амьтдыг асран хамгаалах болон боломжит практикыг тогтвортойгоор байлгах талаар анхааран батладаг (2).

Комиссоос өндөгний үед хүйсийг тодорхойлох төслийн судалгааг Европын холбооны санхүүжилтээр туршин, судалж байна (3). Гэсэн хэдий ч одоогийн байдлаар нэг хоногтой дэгдээхэйг хөнөөн арилжаалахаас өөр арга байхгүй байна.  

Комиссын зүгээс энэ чиглэлийн судалгааны үр дүн, инноваци болох бүтээгдэхүүнийг амьтдыг асран хамгаалах бодлогын хүрээнд дэмжих, энэ чиглэлийн судалгааг үргэлжүүлэн судлана” гэж хэлжээ.

Ан агнуур болон хамгааллын Европын холбоо (AХЕХ)- “Биологийн олон янз байдал, ан агнуур, хөдөө орон нутаг” –уудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүчтэй эхлэл

AХЕХ нь 1985 онд байгуулагдсанаас хойш “Биологийн олон янз байдал, ан агнуур, хөдөө орон нутаг” зэрэг хэсэгүүдийн хоорондын уялдаа холбоон дээр ажиллаж ирсэн. Европ дах газар өмчлөгч байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд 2014 онд нэгдэн, холбогдох сэдвүүдийн хүрээнд хөдөө орон нутагт туршин ажиллаж байна.
Энэ холбооны гишүүд өөрсдийн ажлуудын үндсэн суурийг парламентын бүрэн эрхийн хугацаанд уялдуулах талаар хуралдав. Мөн группууд орон нутагт нөлөөлөх гол ойлголуудын хэтийн төлөвлөгөөг дараагийн Европын холбооны биологийн олон янз байдлын стратеги, Ногоон хэлцэл, Европын холбооны газар тариалангийн гол бодлогуудад тусган өгч, дэмжүүлэх байв.

Álvaro Amaro (Portugal, EPP) нь холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр Simone Schmiedtbauer (Austria, EPP), Alex Agius Saliba (Malta, S&D), Elsi Katainen (Finland, Renew Europe), Marco Dreosto (Italy, ID), Andżelika Możdżanowska (Poland, ECR), Carmen Avram (Romania, S&D), Jérémy Decerle (France, Renew Europe),  Juan Ignacio Zoido Álvarez (Spain, EPP) and Annie Schreijer-Pierik (Netherlands, EPP) зэрэг хүмүүс сонгогдлоо.

Шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Álvaro Amaro хэлэхдээ: “Би холбоог ахин шинэчлэн байгуулан, багийг удирдахыг зөвшөөрсөн. Энэ баг нийт 10 өөр орны 5 эрэгтэй, 5 эмэгтэй  гишүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд 5 өөр улс төрийн бүлгэмээс бүрдэж байна. Энэ нь өргөн уудам нутагууд, тэдгээрийн үзэл баримтлал болон жендерийн тэнцвэрийг хангахад оршино!”. Мөн улс төрийн бүх томоохон бүлгүүдийн 130 гаруй дэмжигчид биднийг дэмжлээ. Холбоо Европын парламентад идэвхитэй оролцогч талуудын платформтой бөгөөд шийдвэр гаргагч нарын дунд нээлттэй хэлэлцүүлэгүүдийг идэвхижүүлэх, Европын комисс болон мэргэжилтэнгүүд хөдөө орон нутгийн үйл ажиллагаа болон ан агнуурын нийгэм эдийн засгийн ач холбогдол болон орон нутгийн оролцогч талуудын үүрэгийг батлах зорилготой  байв”.

 

Шувуулахуйтай холбоотой бүх сэдэвүүдийн хүрээнд мэргэшсэн мэргэжилтэнгүүдийн жигсаалт

Бид хамтдаа олон улсын болон үндэсний мэргэжилтэнгүүдийг тодорхойлон жигсаасан билээ; Одоогийн байдлаар мэргэшсэн салбар бүрийн холбогдох хүмүүсийн нэрүүдийг жигсаалтад багтаасан бөгөөд та бүхэн тухайн сэдвээр зөвлөгөө авах боломжтой.

Бид байгуулагынхаа вэбсайтыг (www.iaf.org) ахин шинэчлэн, шувуулахуйтай холбоотой илүү олон сэдэвүүдийг өргөн хүрээнд багтаахаар зориж байна. Энэ нь анхан шатны суурь мэдээллүүдийг олон нийт, холбогдох төрийн байгууллагууд, шувуу сургагч нарт чиглэн бэлтгэж байгаа бөгөөд илүү олон холбогдох холбоосуудаар дамжуулан бас хүргэх болно. Мөн бид мэдлэгийг дэс дараатайгаар олгох үүднээс олон салбарын мэргэжилтэнгүүдээс зөвлөгөө авах, тэднийг тодорхойлон жигсаах ажлаа эхлүүлсэн, жишээ нь дараах сэдэвүүдийн хүрээнд:

Шувуу хамгаалал, түүх, шашин, шувуулахуй гэх мэт. Иймд бидэнд юуны түрүүнд шаардлагатай сэдэвүүдийн жигсаалт хэрэгтэй байгаа юм.

Мэргэжилтэнгүүд өөр өөр улсын төлөөллүүд байх хэрэгтэй.

ОУШМХХ нь зөвхөн англи хэл дээр мэдээллээ түгээх биш, олон орны хэл дээр хүргэдэг. Бид мэргэжилтэнгүүдийн жигсаалтыг бүрэн гүйцэт бүртгэн авсаны дараа холбогдох сэдэвийн хүрээнд лавласан зүйлүүдийг хүргэх боломж бүрдэнэ. Мөн вэбсайт дээрх шаардлагатай мэдээллүүдийг нөхөн оруулах боломжтой мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Иймд та бүхэн холбогдох сэдвүүдийн хүрээнд мэргэшсэн мэргэжилтэнгүүдийг бидэнд санал болгоорой.

 

Олон улсын Шувуулахуйн календарь:

ОУШМХХ-н сурталчилгаа, олон нийттэй харилцах группээс шувуулахуйтай холбоотой гол үйл ажиллагаануудыг цахим календарийг байршуулахаар боллоо. Жишээ нь: Жил бүрийн холбооны уулзалт, хуралууд гэх мэт. Энэ нь шувуулахуйн клубүүд өөрсдийн үйл ажиллагаануудыг давхцуулахгүйгээр ажлуудаа төлөвлөх, өөр улс орнуудын шувуу сургагч нар харилцан мэдээлэл солилцох зэрэг ач холбогдолтой. Иймд ОУШМХХ-ны гишүүн байгууллагууд өөрсдийн улс оронд 2020 онд зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаануудын талаарх мэдээллүүдийг дараах имэйл рүү явуулна уу alessandra@iaf.org.

Ирланд улсын Харцага клубын 11-р сарын тэмдэглэлт үйл ажиллагаа

Тус клуб анх 1860 онд Ирландын нийслэл Дублин хотод байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 160 жилийн ойн баяр тохиож, мөн шувуулахуй ЮНЕСКО-д бүртгүүлсэний 10 жилийн ой тус тус тохиож байна. Иймд клубын зүгээс Дублин хотын Феникс парк-т Шувуулахуйн үзэсгэлэнг 11-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна.  Феникс парк Европид томдоо ордог парк бөгөөд анх шувуу сургагч James Butler байгуулсан ба 1662 онд 12-р Earl of Ormonde үед буга, агнуурын шувуудын нөөцтэй байжээ.

Үзэсгэлэнгийн нээлт 10-р сарын 31 / 11-р сарын 1 нд болох ба шувуулахуйн сэдэвүүдийн хүрээнд илтгэлүүд, уулзалтууд зэрэг явагдана. Холбогдох мэдээллүүдийг дараах хаягаар холбогдон авна уу irishhawkingclub@gmail.com.

Нүүдлийн шувуудын хамгааллын конвенцийн (CMS) талуудын 13-р олон улсын уулзалт, хурал боллоо

2020 оны 2-р сарын 15-22 хооронд уулзалт зохион байгуулагдлаа.

Зүүн талаас: ОУШМХХ ны хамгааллын мэргэжилтэн, дэд ерөнхийлөгч, Шонхор болон эрчим хүчний ажлын хэсгийн гишүүн  Janusz Sielicki; CMS шинжлэх ухааны зөвлөлийн дарга Collin Galbraith; CMS Абу Даби хот дах оффисын ерөнхий зохицуулагч Lyle Glowka; Сауди зэрлэг амьтаны захиргааны дэд ерөнхийлөгч, Шонхор болон эрчим хүчний ажлын хэсгийн гишүүн  Hany Tatwany;

ОУШМХХ Идлэг шонхорын ажлын хэсгийн арга хэмжээнд илтгэл хэлэлцүүлэв. Учир нь идлэг шонхорын олон улс дах хамгаалалын үйл ажиллагаанд шувуулахуйн бүлгэмийн оролцоо өндөр байдаг. Монголын хиймэл үүр төслийн дэргэд анх байгуулагдаж байсан Сургууль  хоорондын харилцааны хөтөлбөр болон хөнөөлт цахилгаан шугамын судалгаа зэргийг Идлэг шонхорын хамгааллын төлөвлөгөөнд багтаасан. ОУШМХХ нь Идлэг шонхорын хамгаалалд хувь нэмэр оруулан дараах 2 вэбсайтыг санхүүжүүлсэн www.sakernet.org www.sakerfalcon.org,  мөн сансарын хиймэл дагуулын судалгаа болон өндөр хүчдэлийн судалгаанд анхаарал хандуулан ажиллаж байна. ОУШМХХ “Шувуудыг өндөр хүчэлд цохиулах болон цахилгаан утасыг мөргөн эндэхээс хамгаалах нь” сэдэвт баримт бичигийг Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны (ОУБХХ) WCC-2016-Rec-098 –д хэвлүүлэн, 2016 онд Хавайд болсон ОУБХХ-ны конгресын хурлаар батлуулсан. Мөн дараах вэбсайт нээн birdelectrocution.org, өндөр хүчдэлийн мэдээллүүдийг агуулсан таницлуулагыг 14 хэл дээр нийтлүүлэн холбогдох шийдвэр гаргагч байгууллагуудын шийдвэрт нөлөө үзүүлэх зорилгоор хэвлүүлсэн.

Монголын Шувуулахуйн холбооноос санхжүүлжилт босгон шувуу сургагч нарын оролцоотой өндөр хүчдэлээс шувуудыг хамгаалах ажлыг Монголд гүйцэтгэсэн. 2018 онд Абу Даби дах Мухамид Бин Заид Махчин шувуу хамгаалах сангаас 1 сая долларыг Монгол орны бүх өндөр хүчдэлүүдийг аюулгүй болгох төсөлд санхүүжүүлсэн. Энэ нь өндөр хүчдэлтэй холбоотой олон улс дах томоохон төсөл болох бөгөөд шувуудын зүйлүүдийг хамгаалж чадах юм.

ОУШМХХ өндөр хүчдэлийн цахилгаан шугамаас (6-110 квт) хамгаалах зөвлөгөө өгөх үйл ажиллагааг Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) болон Дэлхийн банкны институт зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү зөвлөмжийг батласанаар олон улсын хөрөнгийн институтууд болон 100 гаруй хувийн банкуудад мөрдөх юм. Үүний зорилго бол шинээр тавигдаж буй цахилгаан шугамууд шувуудад аюулгүй болох юм.  Үүнтэй холбоотой олон улсын сайн жишээ бол Саудийн Арабын засгийн газар хүрээлэн буй орчинд нөлөөлөх үнэлгээны стандартад өндөр хүчдэлүүдийг шувуудад аюулгүй болгох тухай тусгаж өгсөн байдаг. 

Шувуу сургагч нар махчин шувуудын хууль бус худалдаатай тэмцэх шинэ санаачлага гаргасан.

ОУШМХХ 2019 оны 8-р сарын 27 Абу Дабид махчин шувууны хууль бус худалдааны эсрэг хамтарсан ажлын хэсэгийг Эмират Шувуулахуйн клуб болон Олон улсын тоодог сантай хамтран байгуулсан.

Нүүдлийн шувуудын худалдаа болон хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх талаар CMS (Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенци) 11.16  (COP12) тогтоолд зааж өгсөн. Газар дундын тэнгисийн бүс нутаг дах CMS ажлын хэсэгийн туршлага дээр тулгуурлан тогтвортой хэрэглээ, хуулийн дагуу зэрлэг махчин шувуудын худалдааг дэмжих болон хууль бус худалдаатай холбоотой үйл ажиллагаануудыг орон нутгийн ажлын хэсэгийг байгуулахад оруулж өгөх байв.

Идлэг шонхор шувууны хамгааалалд шувуу сургагч нарын оролцоо өдөрлөгийн үеэр хэлэлцүүлэгүүд дээр үр дүнтэй өрнөв. CMS COP13 хурлын үеэр зарим тогтоолууд дээр өөрчлөлт хийж, заримуудыг шинээр баталсан. Санхүүгийн байгууллагуудын үүрэг  бол шувууд өндөр хүчдэл дээр эндэх асуудлыг шийдвэрлэх болон өндөр хүчдэлтэй холбоотой тогтоолуудыг шинэчлэх эрчим хүчний ажлын хэсэгт энэ асуудлыг тусгаж өгөх талаар ОУШМХХ-оос санал болгов.

Мөн холбооны зүгээс CMS хавсралт 1-д (Идлэг шонхор багтсан) заасан хуулийн дагуух тогтвортой хэрэглээг үргэлжүүлэх саналыг өргөн барисан. Харин үүнийг эсрэг зарим олон улсын байгууллагууд эсэргүүцэж, зарим зүйлүүд дээр хуулийн дагуух зөвшөөрөгдсөн хэрэглээг хязгаарлахыг хичээж байсан ба  ялангуяа CMS 3-р өгүүлэлд нийтлэгдсэн тогтоолыг онцлон анхаарч, шувуулахуйд маш муугаар нөлөөлөх тухай санал гарч байв. Харин аз болоход бид бусад орны тогтвортой хэрэглээг дэмжидэг байгууллагууд болон зарим орнуудын төлөөлөгч нарын дэмжлэгтэйгээр үүнийг няцаасан юм.

CMS COP13 хурал олон улсын шувуу хамгаалах конвенциудад ОУШМХХ ны оролцоо өндөр буйг ахин харуулсан юм. хэрэв бид энэ хуралд оролцоогүй байсан бол Шувуулахуйтай холбоотой сөрөг шийдвэрүүдийг батлах эрсдэлтэй байв.

 

Хувиараа хандивлагч болохын тулд
ОУШМХХ-ны үндсэн фейсбүүк хуудас

Цахим тойм мэдээ болон сэтгүүлүүдийг хүргэж байна

Хэрвээ та бүхэн цахим тойм мэдээ болон сонинг хүлээн авах ОУШХ-ны шуудангийн бүртгэлийн жигсаалтанд бүртгүүлэхийг хүсвэл энэ товч дээр дарна уу.

Бүртгэлийн жигсаалтанд өөрийн имэйлийг нэмнэ үү.

Клубүүдийн төлөөлөл болон төлөөлөгч нарт: ОУШМХХ-ны энэхүү цахим тойм мэдээг бүх гишүүддээ түгээж өгнө үү.

Мөн энэхүү тойм  мэдээг өөрсдийн сэтгүүл болон сонинд ашиглах зэрэг нээлттэй болно.  

International Association for Falconry and Conservation of Birds of Prey

info@iaf.org

www.iaf.org

LIKE TWEET FORWARD

You have received this email as a National Delegate or representative of an IAF member club or organisation, or as someone interested in our work.

Unsubscribe

MailerLite